Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 834.2 тэрбум төгрөгт хүрчээ

Мөнгөний нийлүүлэлт 2017 оны дөрөвдүгээр сард өмнөх сараас 220.9 тэрбум төгрөгөөр өсчээ. Уг өсөлтөд төгрөгийн харилцах 147.4 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 88.4 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 41.3 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө дөрөвдүгээр сарын эцэст 834.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 45.9 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 89.1 тэрбум төгрөгөөр өсчээ.

 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 12.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.6 (0.2%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 1069.4 (9.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 1009.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 14.2 (1.4%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 98.0 тэрбум төгрөгөөр буюу 10.8 хувиар өсөв. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.9 хувийг эзэлж, өмнөх сараас болон өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр өсчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл дөрөвдүгээр сарын эцэст 1087.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 51.8 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 13.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6 хувийг эзэлж, өмнөх сараас 0.4 пунктээр өслөө.

 

Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button