Монгол банкнаас шуурхай мэдээлэл хийнэ

Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэх нэр бүхий цахим хаягнаас  “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурна”  гэсэн мэдээлэл тархсан. Энэ асуудлаар Сангийн сайд мэдээлэл хийж, өөрийнх нь нэрийг ашиглаж  мэдээлэл тараасан тухай мэдэгдсэн.

Тэгвэл энэ асуудлаар “Монгол банк”-аас цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн бага хурал зарлалаа. Тодруулбал, Сангийн сайд болон нэр бүхий банктай холбоотой цахим сүлжээнд тархсан мэдээлэлтэй холбогдуулан 17.30 цагт “Монгол банк”-ны хурлын танхимд хэвлэлийн хурал хийхээр болсон байна.

П.ГОО

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button