Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг батална
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар долоон асуудал хэлэлцэхээр товлосон байна. Тодруулбал,
- Монгол, Кувейтын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай,
- Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын нарын санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай,
- Хөрөнгө гаргах тухай,
- Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам батлах тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ.