МАХН-аас С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо

МАХН-ын бага чуулганаас дөнгөж сая  УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан байна.

Бага чуулганы хуралдаанаас өмнө намын Гүйцэтгэх товчоо хуралдсан юм. Хуралдаанаас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, “Дорнын зам” компанийн захирал Энхжаргал нарын дөрвөн хүний нэрийг Бага чуулганы хуралдаанд өрсөлдүүлэхээр оруулж ирсэн юм.

Улмаар МАХН-ын Бага чуулган дөрвөн нэр дэвшигч дээр ил саналаа хурааж, нийт гишүүдийн  65 хувийн саналаар С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан байна.

Хуулийн дагуу нөхөн нэр дэвшүүлэх хүнээ МАХН  маргааш 17:00 цагаас өмнө бүртгүүлэх ёстой.

\

П.ГОО

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button