С.Ганбаатар: МАХН ялна

Сонгуулийн төв байгууллагаас Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр МАХН-ын Бага чуулган хуралдаж С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр итгэл хүлээлгэлээ.

 

Бага чуулган дууссаны дараа нэр дэвшигч С.Ганбаатар  “Монголын ард түмнийг маш олон жил зовоосон МАНАН-гийн түнэр харанхуйд нар мандах болно. МАХН ялна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Үүний дараа тэрбээр нэгдсэн хоёрдугаар эмнэлгийг зорилоо. Учир нь нөхөн нэр дэвшигчийн бүртгүүлэх хугацаа маргаашаар дуусгавар болно. Иймээс нэр дэвшигч С.Ганбаатар энэ хугацаанд амжиж эмнэлэг, цагдаа болон бусад холбогдох газруудаас тодорхойлолт авч СЕХ хүргүүлэх ёстой юм.

 

П.ГОО

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button