О.Баасанхүү намаасаа гарах уу

МАХН-ынхан өчигдөр өдөржин хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Би хувьдаа С.Нарангэрэлийг оруулж ирсэн. Энэ хүн УИХ-ын гишүүн байсан мөн академич хүн. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг дэвшүүлэхийг би эсэргүүцэж байна. Мөн үүнийг тууштай эсэргүүцэх болно. Намын хувьд МАХН-ын харьяат эсвэл нам бус гэдгээ албан ёсоор баталгаажуулсан байх ёстой. МАХН-ын удирдлага С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн шийдвэрээрээ намайг намаас гарах нөхцөл байдал руу түлхэж байна" гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.

Гэхдээ хуульд зааснаар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ нэр дэвшүүлэх үeд УИХ-д суудалтай байсан учраас О.Баасанхүү намаасаа гарсан ч МАХН сонгуульд оролцох эрхтэй байхаар тусгагдсан байгааг эх сурвалжууд бичиж байна. Ямартай ч О.Баасанхүү өнөөдөр 11.30 цагаас энэ асуудалтай холбогдуулан Төрийн ордонд мэдээлэл хийх нь ээ.

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button