СЕХ 16.00 цагаас мэдээлэл хийнэ
Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр /2017-5-17/ 16.00 цагаас сэтгүүлчдэд зориулж мэдээлэл хийхээр тов гаргажээ. Хуулийн дагуу нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа өчигдөр дуусгавар болсон. Иймээс өнөөд Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Мөн хуваарийн дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлэх юм.
П.ГОО
Оллоо.мн