Магнитскийн илчилсэн мөнгө угаахтай холбоотой хэргийг шийдвэрлэжээ

Оросын хуульч Сергей Магнитскийн илчилсэн мөнгө угаахтай холбоотой хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, Кипр улсад бүртгэлтэй “Первезон Холдинг” компани АНУ-ын Сангийн яаманд 5,896,333 ам.доллар төлөхөөр болжээ.

ОХУ-ын бизнес эрхлэгч Денис Кацыв-ын эзэмшдэг “Первезон холдинг” компани нь тус улсын төрийн албан хаагчдын оролцоотой татварын залилангийн гэмт хэрэг үйлдэж, 230 сая ам.доллар угаасан байж болзошгүй хэргээр АНУ-ын Нью Йорк хотод шалгагдсан аж.

Төрийн өндөр албан тушаалтны оролцоотой залилангийн хэргийг Оросын хуульч Сергей Магнитский 2008 онд илчилсэн боловч тэрбээр баривчлагдан, шоронд жил гаруй хоригдож байгаад сэжиг бүхий байдлаар нас баржээ.

АНУ-ын санхүүгийн тогтолцоог мөнгө угааж, ашиг олох явдалд ашиглахыг Америк ч, Орост ч, хаана ч тэвчихгүй гэж АНУ-ын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Жүм Ким хэлжээ.

Ийнхүү гурван жилийн хугацаанд үргэлжилсэн эрүүгийн хэрэг дуусгавар болж, хэрэгт холбогдогч нар хариуцлага хүлээхгүй өнгөрч байгаа юм байна.

Эх сурвалж: occrp.org

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button