Маргааш олон улсын музейн өдөр тохионо
Анх 1977 онд Москвагийн ОУМЗ-ийн ХI-р Бага хурлаар “Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэх шийдвэр гарч, 1978 оны тавдугаар сарын 18-нд “Олон улсын музейн өдөр”-ийг Дэлхийн 150 гаруй оронд анх удаа тэмдэглэсэн. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг тодорхой уриан дор улс орон бүрт тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
Харин Монгол улсад 2003 оноос эхлэн музейн салбарын хамт олон жил бүрийн 5 дугаар сарын 18-ны энэ өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэсээр 14 дэх жилтэйгээ золгож байна. Энэ жил “Музей ба ээдрээтэй түүх: Нээлттэй ярилцъя” уриан дор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх музейд энэхүү өдөрт зориулсан хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй танилцуулах болно.
Уг үйл ажиллагааг ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулах болно.
Музейн өдөрт зориулсан арга хэмжээ энэ сарын 18-ны өдрийн 10:00 цагт Монголын Үндэсний музейн гадаа талбайд зохиогдоно.
olloo.mn