Манай хөлбөмбөгчид Ираны багт хожигдлоо
Монголын залуучуудын футзалын шигшээ баг “Азийн 20 хүртэлх насны АШТ”-ий “D хэсэг”-ийн хоёр дахь тоглолтоо Азийн чансааг тэргүүлэгч Ираны шигшээ багтай хийлээ.
Анх удаа Азийн АШТ оролцож буй манай залуучуудын футзалын шигшээ баг өчигдөр АНЭУ-ыг 3:5-аар буулган авсан бол өнөөдөр тив дэлхийд футзалын хөгжлөөрөө дээгүүр бичигддэг Ирантай тоглолоо. Азийн хамгийн шилдэг улс Иран нь дэлхийн чансааны тав дугаарт эрэмбэлэгддэг хүчирхэг баг юм. Тиймдээ ч тэд илүү санаачлагатай тоглолтыг үзүүлэн эхний үед 0:5-аар давамгайлсан.
Гэхдээ манай залуус завсарлагааны дараа илүү хянамгай тоглолтыг үзүүлэн, хоёрдугаар үед ердөө ганцхан гоол алдсанаар үндсэн цагт 0:6-ээр хожигдлоо. Одоогоор тив дэлхийн футзалын чансаанд бичигддэггүй манай футзалын шигшээ баг тивийнхээ аваргатай тун сайн тоглолт үзүүлээд байна.
Залуучуудын футзалын шигшээ баг маргааш 14:00 цагаас Киргиз улсын багтай тоглоно.
Б.Орхон