Л.Энх-Амгалан: МУ-ын хамгийн их өртэй компани нь “Эрдэнэс-Монгол”

Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаар “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны мэдээллийг сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ““Эрдэнэс-Монгол” компанийн түүний охин 11 компанийн ашиг өр зээлийн мэдээллийг анх удаа авч байна. Гурван сая иргэн энэ мэдээллийг авч байх ёстой. Харамсалтай байна. Гашуун сургамжууд их байна. Анх удаа л мэдлээ. “Оюутолгой” компанийг  34 хувийг бид зээлээр авчихсан. Бидэнд оногдож байгаа нь  зээл 1 тэрбум ам.доллар. Энэ зээлээ төлтөл буюу 2032 он хүртэл хүлээх нь. Ингээд хойшлоод л байх нь. Уурхайн ашиглах хугацаа нь дуусах монголчууд бид Оюутолгойгоос юутай үлдэж байгаа юм бэ? “Эрдэнэс-Монгол”  хөрөнгийн менежмент хийдэг байгууллага гэж ойлгодог” гэсэн юм.

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button