ХААН Банк болон Улсын III төв эмнэлэг хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы нээлтээ хийлээ

Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин ордог байна. Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины харвалтын 62%, зүрхний цусан хангамж хомсдох өвчний 49%-ийг цусны даралт ихсэлт үүсгэдэг. ДЭМБ-аас цагаасаа эрт зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн онцолж байна. 

Монгол улс дэлхийд зүрх судасны өвчний (ЗСӨ)-ний нас баралтаар дээгүүрт ордог. Монголчуудын нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин (37%), хоёрдугаарт  хавдар (21%), гуравдугаар осол гэмтэл (13%) болж байна (Эрүүл мэндийн статистик мэдээ, 2015).

Иймээс ХААН Банк Зүрх судасны эмгэгийн лавлагаа төв буюу Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэгтэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг санаачлан хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Аяны хүрээнд хамтрагч талууд бүх төрлийн сувгаар дамжуулан цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх, сургалт зохион байгуулах, орон даяар өргөн цар хүрээтэй үзлэг оношилгоо хийх болон ХААН Банкны тодорхой нэгжүүдээр дамжуулан цусны даралт хэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.  

\

 

Энэхүү төслийн хэрэгжүүлснээр Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хандлага, дадлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 40-өөс дээш настай иргэдийн дунд цусны даралт ихсэлтийн эрт үеийн илрүүлгийг хийж, тархины харвалт, зүрхний шигдээс зүрхний дутагдлаас сэргийлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагаанд томоохон дэвшил гарна гэж найдаж байна.   

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button