“Боруссия Дортмунд”-ын сургалт Монголд эхэллээ
Германы хөлбөмбөгийн алдарт “Боруссия Дортмунд” клубын хүүхдийн багийн дасгалжуулагчид манай улсад сургалт явуулж эхэллээ.
Дэлхийд алдартай Боруссия Дортмунд клубээс явуулж буй тус сургалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг найман клубийн 52 хүүхэд оролцож байгаа аж. Сургагч багш нар нь Боруссия Дортмунд клубийн Ивоник хүүхдийн багт ажилладаг чадварлаг дасгалжуулагчид юм байна.
Сонирхуулахад, Боруссия Дортмунд багийн өсвөрийн академийг Марио Гёце, Марко Ройс, Кристиан Пулишич, Кевин Гроскройц, Марцель Шмельцер зэрэг шилдэг хөлбөмбөгчид төгсөн гарсан байдаг.
Б.Орхон