О.Баасанхүү: Хуулийн төслийн маргаантай зүйл дээр олон нийтийн санал авч болохгүй юу
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг орж ирж байна. Энэ хууль дотроо эргэлзээ төрүүлсэн олон асуудалтай байна. Хөөн хэлэлцэх хугацаа байхгүй байгаа. Тиймээс зарим нэг маргаантай зүйл дээр олон нийтийн саналыг авч болохгүй юу" гэлээ. УИХ-ын дарга М.Энхболд "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийг хэлэлцэх явцад О.Баасанхүү гишүүн саналаа хэлээрэй" хэмээлээ.
Одоо чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
П.ГОО
Оллоо.мн