Хүчирхийлэл үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ

“Өгөх Өдөр Хөдөлгөөн” ТББ, “Лантуун дохио” ТББ хамтран санаачилж охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөний долоо хоногийг эхлүүллээ. Энэхүү долоо хоногт “Аав ба охин” аяныг явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр “Нүдээ Нээ” уриатай нэвтрүүлэг хийх, хүчирхийллийн эсрэг санд хуримтлал үүсгэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Иргэд хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл “Нүдээ Нээ” стикер, фудволк, тэмдэгийг худалдан

авснаар ашиг нь 100 хувь хүчирхийллийн эсрэг санд хуримтлагдах юм байна.

 

“Лантуун дохио” ТББ-ын  тэргүүн Ч.Ганжавхлан “Аливаа зүйлд хэмжээ хязгаар, тэвчиж болохгүй цэг гэж байдаг. Тэгвэл өнөөдөр Монголын нийгэмд хүүхдийн хүчирхийлэл энэ хэмжээнд хүрсэн байна. Хамгийн сүүлд хүний эрхийн үндэсний комиссын д а р г ы н хэлснээр нэг нас, зургаан сартай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн, түүний дараа дөрвөн настай охин хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээллийг өгсөн. Энэ бүхэн манай улсад юу болоод байгааг харуулж байна. Энэ онд 298 хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл нь хатуухан хэлэхэд долоон анги дүүрэн охидыг хүчиндсэн байна гэсэн үг. Энэ асуудлыг олон жил ярьсан. Одоо үнэхээр хэрээс хэтэрч байгаа учраас тэмцлийн өөр хэлбэрт шилжих шаардлагатай болж байна. Энэ бол долоо хоног дуулиан, шуугиан болгоод өнгөрөх эүйл биш. Хүн болгон, өдөр бүр, өөрийн байгаа газартаа хүчирхийллийн эсрэг тэмцэх шаардлагагай болсон гэдгийг энэ аймшигтай баримтууд харууллаа. Хүчирхийлэл нь үндэсний аюулгүй байдал болоод гамшгийн байдалд хүрсэн байна” гэсэн юм.

 

Тэд өнгөрсөн хугацаанд гурван жагсаал хийсэн бөгөөд нийт найман удаа жагсана гэдгээ мэдэгдлээ. Тэд хамгийн түрүүнд яаралтай хийх ажил нь ямар ч хараа хяналтгүйгээр бага насны хүүхдүүдэд үйлчилдэг зочид буудлуудыг хаахаар ажиллаж эхэлжээ. Шөнийн цагаар буудлуудыг тандахад насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх журам заалт байхгүй, харгалзагч асран хамгаалагчийн тухай ямар ч бүртгэл хийхгүйгээр оруулдаг зөрчил илэрчээ. Энэ буудлуудыг цэгцлэх журам дээр хуулийн баг ажиллаж эхэлсэн богөөд энэ ажлыг дэмжиж 2160 хүн гарын үсгээ зуржээ.

“Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярсайхан “Зөвхөн сүүлийн нэг сард болсон хэргүүдийг харахад бид яасан ч чимээгүй байж болохгүй. Бид нийтээрээ, нийгмээрээ, төр засаг, хувь хүн бүгд нэгдэж энэ асуудлыг шийдэх хэрэггэй байна. Үндэсний өгөх өдрийг санаачилснаас хойш энэ ажил найм дахь жилдээ үргэлжилж байна. Энэ жилийн хувьд охидыг хүчирхийллээс хамгаалах, охидууддаа хайр, халамж, хамгаалалт өгөөч ээ гэж аавууд, залуучуудаа уриалж байна. “Лантуун Дохио” ТББ-тайгаа хамтран “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөон санаачлан эхлүүлж байна. Он гарснаас хойш 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдэг тоо баримт байгаа.

 

НҮБ-аас өгсөн мэдээллээр, жилд 150 сая хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Үүний 50 хүртэлх хувь нь 16-гаас доош насны хүүхдүүд байна. Дэлхий дээр гарч буй хүчирхийллийн тоог өөрийнхөө улстай харьцуулахад маш өндөр тоо гарч байна. Сүүлийн нэг сард гарсан охид хүчирхийлсэн хэргийн тоо баримтыг харахад бид яасан ч зүгээр сууж чалахгүй. бид нийгмээрээ нийтээрээ охидоо хүчирхийллээс хамгаалахын тулд нэглэх цаг болжээ. Тиймээс энэ “Нүдээ нээ” аяныг ээж, аавууд, залуучууд,охидууд дэмжээрэй” гэсэн юм

Зууны мэдээ

М.Баасандэлгэр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button