Үдээс хойш Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Үүний дараа чуулганаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв.

Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Эхлээд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригоор Сангийн сайдын асуудал хэлэлцэх байгаа. Тиймээс  чуулганыг завсарлуулж, үдээс хойш хэлэлцүүлэх саналтай байна" гэсэн горимын санал гарав. Улмаар Я.Содбаатар гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа. 

Дэгийн дагуу Хууль зүй, Төсвийн байнгын хороо хуралдаж байж Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломжтой болно. Иймээс үдээс хойших чуулганы хуралдаанаас өмнө Төсвийн байнгын хороод хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм байна. 

П.ГОО

Оллоо.мн

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button