МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна. Өчигдөр чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байсан. Гэвч МАН-ын бүлэг хуулийг төслийн талаар хэлэлцэх нягтлах, зарим зүйлийг тодруулах шаардлагатай хэмээн тав хоногийн завсарлага авсан. 

Мөн Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнээс үүдэн МАН-ын бүлэг хоёр хуваагдлаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй. Иймээс намын бүлэг өнөөдөр хуралдаж дээрх асуудлуудаар байр сууриа нэгтгэхээр болсон байна. 

 

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button