Түүхэн амжилт үзүүлсэн сагсчдыг шагнав

Улаанбаатар хотноо хэдхэн хоногийн өмнө сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Азийн АШТ болж, Монголын эрэгтэй баг түрүүлсэн. Энэ ялалт нь олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг Монголын багийн спортын түүхэн дэх анхны тивийн алтан медаль юм.

Тэгвэл түүхэн амжилт үзүүлсэн тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байна. Энэхүү шагналыг МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ гардуулсан юм. Тус багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, А.Гансүх нар тоглосон билээ.

Б.Орхон
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button