Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор болжээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболдын томилолтын хугацаа нь дууссан учир эгүүлэн татахаар болжээ. Түүний оронд Б.Хурцыг томилуулах тухай саналыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна. Улмаар энэ саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Д.Гэрэлийг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон байна.

 

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button