Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна-

Улаанбаатар хотод өнөөдөр үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 0 градус орчим дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button