Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулна.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулах ОБЕГ-ын ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтыг тус аймгийн Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Зам-Үүд, Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Эрдэнэ суманд зохион байгуулах бөгөөд энэ үеэр сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг шалгах юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах, бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгддэг байна. 

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button