Мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо

Орхон аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 01-ний өдрөөс эхлэн ирэх оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгслээр хөдөө хээр, орон нутаг болон, улсын чанартай авто замд хөдөлгөөн хийхийг хоригложээ.

Учир нь манай улсад мотоцикль унаж яваад осолд орох, улмаар амь насаа алдах явдал орон нутгийн түвшинд өндөр байгаа аж. Мотоцикль унаж яваад зам тээврийн осол гаргасан зөрчил  улсын хэмжээгээр жилдээ 300-400-ийн хооронд хэлбэлздэг байна.  Харин мотоциклийн ослын улмаас амь насаа алдагсдын тоо жилдээ 100-аас хол давдаг аж.

Хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагад хандаж байгаа хүмүүсийн багагүй хувийг мотоциклиос унаж бэртсэн хүмүүс эзэлдэг байна. Иймээс өвлийн халтиргаа гулгаатай үед мотоциклоор зорчихыг ийнхүү хоригложээ.

 

Б.Орхон
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button