Ж.Батзандан: Мафийн толгойлогч Б.Хурц Элчин сайд болж дэвших юм гэнэ

Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газрын даргын албанаас чөлөөлсөн. Улмаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Б.Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдаар томилуулах тухай саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон юм. 

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Мафийн толгойлогч Б.Хурц Элчин сайд болж дэвших юм гэнэ. Би энэ завхралын эсрэг хатуу тэмцэнэ ээ” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. 

\

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button