Сурагчдын амралт эхэллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан.

Уг хуваарийн дагуу 2017-2018 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт өнөөдөр орон даяар эхэлж байна. Нэгдүгээр улирлын амралтаар бүх ангийн сурагчид зэрэг амрах юм. Тодруулбал бүх ангийн сурагчид арваннэгдүгээр сарын 03-09-нийг дуустал нэг долоо хоног амарна.

Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах юм байна. 

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button