Эмийн хөнгөлөлтөд 40 тэрбум төгрөг төсөвлөжээ

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр зарим нэр төрлийн эмийг олгох болсноор багагүй хугацааг өнгөрсөн. Улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эм олгох 861 эмийн сан байдаг байна. Нийгмийн даатгалын ерөнхий газар эмийн сангуудтай гэрээ байгуулахдаа тодорхой хэмжээний мөнгөний хязгаар тогтоож, санхүүжилт олгодог байна. Харин эмийн сангууд санхүүжилт олгодог хугацаанаас хамаарч сарын эхэнд хөнгөлөлттэй эмийг олгодог. Гэвч хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн хүртээмж муу талаар иргэд учирладаг. Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн даатгалын сангаас 40 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй эм олгохоор төлөвлөсөн байна. 

Өнгөрсөн онд 41 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангуудад олгож байсан юм. 

П.ГОО

Оллоо.мн 

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button