Т.Аюурсайхан МАН-ын даргад нэр дэвшиж магадгүй

МАН-ын ээлжит 28-р их хурал энэ сард болно. Их хурлын төлөөлөгчдөө сонгох үйл явц ид өрнөж байгаатай хамт тус намын дотоод улс төр намаасаа хальж төр, засгийн асуудалд хүртэл хальж байгаа. МАН-ын дараагийн дарга хэн байх вэ, ямар хүмүүс нэр дэвших бол гэсэн асуудал олны анхааралд байна.

У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат, Н.Дэмбэрэл зэрэг хүмүүс намын даргад нэр дэвших асуудал яригдаж байгаагийн зэрэгцээ УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нэр дэвшиж магадгүй сураг дуулдаж байгаа. Т.Аюурсайхан бол УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө буюу 2013 оны 27-р их хурлын үеэр МАН-ын даргад нэр дэвшиж байсан улс төрч. Тэрээр маргах аргагүй МАН-ын залуу боловсон хүчний нэг. Түүний удирддаг МАН-ын Шинэчлэл хөгжлийн хороо ирэх 7 хоногт хурлаа хийх бөгөөд МАН-ын даргад нэр дэвшүүлэх асуудлаа уг хурлаар ярилцах бололтой.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn
 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button