Автомашины эд анги тонож байсныг хяналтын камераар илрүүлжээ

“Отолт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 9-р байрны гадна зогсоолд байсан О-гын “Toyota raw-4” автомашины жижиг шилийг  тонож байсныг хяналтын камераар илрүүлжээ.

Тодорхой оршин суух хаяггүй Т, Ж нар бүлэглэн хөшиж автомашины эд ангийг тонож байсныг 7 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сүхбат хяналтын камераар илрүүлэн үйлдэл дээр нь баривчилсан хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

 

П.ГОО
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button