Зэрлэг гахайн мялзан өвчин гарчээ

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр өнгөрсөн сарын 26-29-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сум,  Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газарт ажиллалаа. Тодруулбал,  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт зэрлэг гахайн мялзан өвчин гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан тэрбээр газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцан, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үүрэг, чиглэл өгсөн юм.

Ингэхдээ, тус аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.

Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Булган аймгийн мэргэжлийн холбогдох байгууллагууд өвчний голомт дээр ажиллаж байгаа хүмүүст вакцин хийх зэргээр онцгой анхаарал тавьж ажиллах ёстой. Энэ бол болзошгүй эрсдэл шүү. Зэрлэг гахайн мялзан өвчинг шуурхай шинжлүүлж, дараагийн арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй байна. Дараагийн тандалт судалгааг зохион байгуулах нь зүйтэй. Онцгой байдлын албан хаагчид вакцин хийлгэчихдэг болохоор харьцангуй эрсдэл бага. Харин энгийн иргэд, малчид маш эрсдэлтэй байгаа. Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.

Эх сурвалж: БОАЖЯ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button