Гал сөнөөгчид 18,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран, хамгаалжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сард обьектын гал түймэр нийт 3139 удаа гарчээ. Үүний улмаас 10,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 36 хүн нас барж, 29 хүн түлэгдэж гэмтэн, 822 толгой мал хорогдож, 1355 гэр орон, сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 656 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 18,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Нийслэл хотод нийт 2045 удаагийн гал түймэр гарч, 5,1 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1094 удаагийн гал түймэр гарч, 5,4 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Обьектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 0,9 хувиар, учирсан хохирлын хэмжээ 32,0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн сүүлийн үед гал түймрийн дуудлага ихсэж үүнээс үүдэн иргэдийн амь нас хохирох эрсдэл улам өсөх хандлагатай байна.

Иймд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,  гэр хороолол болон галлаж үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгжүүд  аюулгүй байдлыг хангаж дадахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button