“Тоска” дуурийг тоглоно

УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Пуччинигийн “Тоска” дуурийг сонгодог урлаг сонирхогчдод зориулан өнөөдөр толилуулахаар болжээ.

Дуурийн үзэсгэлэнт Тоскагийн дүрд БНБУ-ын "София" Үндэсний дуурийн театрын гоцлол дуучин Д.Баясгалан, Марио Каварадоссийн дүрд ОХУ-ын Буриад улсын театрын гоцлол дуучин М.Пирогов, Гүн Скарпьягийн дүрд Монгол Улсын Соёлын элч дуучин, МУГЖ Э.Амартүвшин нар дуулах бөгөөд удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх ажиллаж байна.

Гурван бүлэг, гурван үзэгдэлт энэхүү дуурь нь дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтдаг Ж.Пуччинигийн алдарт уянгын аринуудыг багтаасан бүтээл юм. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси нарын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд нь энэхүү бүтээлийг 1900-гаад оны "хит" болгож хамгийн их тоглодог дууриудын тоонд зүй ёсоор багтсан байдаг.

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button