Сонсголонгийн гүүрэн дээр гарсан ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй

Өнгөрсөн бямба гарагт Сонсголонгийн гүүрэн дээр зам тээврийн  ноцтой осол гарчээ.

Тодруулбал,  Хан-Уул дүүргийн наймдугаар хороо Сонсголонгийн гүүрэн дээр ачааны автомашин унасан гэсэн дуудлага 2017.11.04-ний өдрийн 16 цагийн орчимд НОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги 105, ГТУА-х 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход өвс ачсан шаланз маркийн ачааны автомашин хажуу тийш унасан байдалтай байсан байна. Газар дээр нь шуурхай арга хэмжээ авч зорчих хэсгийг чөлөөлөн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.

\

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button