Ж.Батзандан: Б.Хурц ТЕГ-ын нэрийг барин олон хүний бизнесийг хууль бусаар авсан

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Б.Хурцыг ТЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлж, Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдаар томилохоор болоод буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүү Ж.Батзандан байр сууриа илэрхийллээ.

 Тэрбээр "Намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд Б.Хурцтай холбоотой маш олон өргөдөл ирж байсан. Иймд дараах асуудлуудаар түүнийг шалгах ёстой гэж үзэж байна" гэлээ.

1. Франц улсад амьдарч байсан иргэн Д.Энхбатыг олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, гурван улсын хил дамнуулан хулгайлж, монголд хүчээр авчрах ажиллагааг гардан гүйцэтгэсэн, улмаар хилс хэрэг тулгаж, эрүүдэн шүүх замаар амь насыг нь эрсдэлд оруулсан.

2. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байхад гүйцэтгэсэн гэх хүмүүсийг яллахад нөлөөлсөн.

3. “Эрдэнэт” ТӨҮГ-ын хувьцааны 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хууль бусаар авахад оролцсон байж болзошгүй

4. Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын хилс хэргээр ялласан

5. Тагнуулын ерөнхий газрын нэрийг барин олон хүний бизнесийг хууль бусаар авсан 

Мөн энэ үеэр тэрбээр "УИХ-ын гишүүдийн 1/4 буюу 19 гишүүний дэмжлэг авч байж томилгооны асуудлаар нийтийн сонсгол хийх боломж бүрдэнэ" гэсэн юм. 

П.ГОО

Олоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button