Ц.Нямдорж: Хоригдлын тоо хоёр дахин багассан байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  гишүүд асуултад Засгийн газрын гишүүд хариуллаа.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зардал яаж нэмэгдэж байна вэ? Цагдаагийн сурууль төгссөн мөрдөн байцаагч, журмын цагдаа нарын цалин хэд вэ? гэсэн асуултад салбарын мэргэжилтэн "Зөрчил хянан шалгах тухай хуулийн хүрээнд прокурорын ажил нэмэгдэж байгаа. Орон тоондоо багтаагаад ажиллаж байна. Орон нутгийн хувьд прокурорын орон тоо багатай. Ажлын ачааллын хувьд 100-110 прокурорын орон тоо хэрэгтэй байгаа" гэсэн хариулт өгсөн юм. 

Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Зохиомлоор ачаалал үүсгэж орон тоо нэмэх гэсэн юм явагдаад байна. Монголд цөөхөн шүүгч эрүү, иргэн, захиргааны хэргийг бүгдийг нь шийдчихэж болдог байсан. Цаг нь болоогүй байхад эрүүгийн, захиргааны, иргэний гээд салгачихсан. Шүүх хуралд орж болохгүй болчихсон. 500-гаад шүүгч ажиллаж байна гэнэ. Одоо байгаагаа гүйцэж чадахгүй байж орон тоо нэмнэ гээд байх юм. Маш нухацтай судалгаа хийх хэрэгтэй. Нэг шүүгч дээр хэдэн хэрэг очиж байгаа юм. Урьд нь 6-7 мянган хоригдол ял эдэлдэг байсан. Сая очсон 3 мянга болсон байна. Шүүхийн ачаалал нэмэгдэж байна гэж орон тоо нэмэгдээд байдаг хоригдлын тоо хоёр дахин багассан байна. Хуультай монголын нөхцөлийг наах хэрэгтэй. Ачаалал ихдэж байна гээд орон тоо нэмээд байвал бүтэхгүй. Үндсэн хуулийн ч асуудал бий. ШЕЗ хэрэг зөрчлийн байдлаар судалгаа хийхэд хамтарч ажиллаж болно. Тэнд вант улс байгуулагдчихсан” гэлээ.  

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button