Б.Янжаа алдарт Steve Harvey-гийн шоунд оролцжээ

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван медальтай Б.Янжааг бид “Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн болж, тус нэвтрүүлгийн хагас финалд шалгарснаар сайн мэднэ.

Тэгвэл энэ авьяаслаг бүсгүй алдарт Steve Harvey-гийн шинэ шоу STEVE-д оролцож сонирхолтой яриа өрнүүлжээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудаснаа "АНУ-д алдартай Steve Harvey-гийн шинэ шоу STEVE-д оролцож ой тогтоолтын тухай ярилаа. Yзэгч болгонд $100 хожлоор бэлэглэв! Хөгжилтэй удаан ярилцлага өгсөн ч энэ бичлэг нилээд танагджээ… Зурагтын ажил хийхэд гардаг л асуудал" хэмээн нийтэлжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button