Хог хаягдлын үйлчилгээ ухаалаг болно

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг хог хаягдлын менежментийг ухаалаг болгох зорилт дэвшүүлжээ. Одоогоор бэлтгэл ажил 100 хувь хангагдан гүйцэтгэл 45 хувьтай байгаа аж.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хог хаягдал үүсэх, хогийн савны өнгө үзэмж муудаж, багтаамж муутай байгаагаас хог хаягдал багтахгүй гадуур асгарах, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын тээвэрлэх хувиараас зөрж хог хаях зэрэг асуудлуудыг цэгцлэхээр эхний ээлжинд 25 байршлыг сонгон шинэчилж, 24 цагийн камертай диспетчерын хяналтанд байлгах юм.

Энэхүү төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэж байна.

  • Хогийн савны суурь хэсэг болон эргэн тойрны хэсгийг бетондож хөрсний бохирдлоос сэргийллээ.
  • Хогийн сав байрлуулсан орчныг бүрэн гэрэлтүүлэх гэрэлтүүлэг хийнэ.
  • Хяналтын камер байршуулж ил задгай хог хаягдал үүсгэх, хогийн савны гадуур хаях, орчин бохирдуулах, хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих, мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийнэ.
  • Камер 24 цагийн турш диспетчерын хяналтанд байснаар хамтын хариуцлага дээшилнэ гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button