Х.Баттулга: Бид дахиад чөтгөрийн тойрог руугаа орлоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хоригт тавих болсон үндэслэлээ “2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 55.4 тэрбум төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгохоор тусгасан нь үр дүнгүй, мөн Төсвийн хуульд тавигддаг тодорхой шалгуур хангаагүй“ гэж үзсэн юм. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Д.Тэрбишдагва “Улс орны өмнө маш олон асуудал тулгараад байна. Гэтэл хориг тавьснаас олон ажил хойшлогдож байна. Хоригийнхоо асуудлыг ҮАБЗ хэмжээнд яриад зохицуулж болдоггүй юм уу? Ямар шалтгаанаар хориг тавьсан бэ? Бид ард түмэндээ сайхан харагдахаас гадна дэлхийд сайхан харагдмаар байна. Байнгын хороод Ерөнхийлөгчийн хоригийг ямар шалтгаанаар хүлээж аваагүй вэ? гэдгийг тайлбарлаад өг. Нийгэмд Төрийн өндөрлөгт ажиллаж байга хүмүүсийн имиж зөв харагдахгүй байна” гэлээ. 

Үүнд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хийх ажилгүй дээ хориг тавиад байгаа биш ээ. Ч.Хүрэлбаатар дээр онцгой нөхцөл байгаа учраас хориг тавьсан. Олон удаа УИХ-д суусан, олон удаа сайд болж байсан. Би УИХ-д гурван удаа сууж, хоёр удаа сайдын алба хашиж байсан. Бизнесийг тэлэх бодлого явуулахаар хаалт хийгээд байсан. Өнөөдөр Тавантолгой дээр бизнесийг дэмжих бодлого дээр юу ч явахгүй. Энэ бол бүлэглэлийн төлөөлөл хүн. Тиймээс харамсаад Ч.Хүрэлбаатарт хориг тавьсан. Ч.Хүрэлбаатар болон УИХ-д сууж байгаа бусад хүмүүсийн анкет бүгд дээд боловсролтой. Халамжийн бодлого  бидэнд юу авчирсан бэ? УИХ-д сууж байгаа хүмүүс ард түмнээ бодож болоогүй юм уу. 55 тэрбум гэдэг их мөнгө. Наанадаж, дутагдаад байгаа цэцэрлэгээ барих хэрэгтэй. Бизнесийн салбараас гарсан УИХ-ын гишүүд зөндөө байгаа. “Тавантолгой”-г үнэгүй авах гэсэн бүлэглэл дахиад босоод ирлээ. Бид дахиад чөтгөрийн тойрог руугаа орлоо. Уул уурхайгаар баяжсан бүлэглэл Монголыг атгасан байгаа. Тийм учраас хоёр удаа хориг тавьсан. 55 тэрбум төгрөг өнөөдөр их мөнгө үү. ҮАБЗ одоо хуралдана. Аюулгүй байдлын зөвлөл өргөн хүрээтэй хуралдана. Шинэ оноос өмнө хаалттай хуралдана” гэлээ. 

Мөн Д.Тэрбишдагва гишүүний асуултад Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Нийгэм, эдийн засгийн байдлыг харгалзан энэ оны төсөвт тодотгол хийсэн. Төсвийн хуулийг зөрчсөн зүйл байгаагүй” гэлээ.

Одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button