Багш нар ажил хаяхгүй гэв

Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ноос багшийн цалин нэмүүлэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. 

Энэ удаагийн төсвийн тодотголд 55 тэрбум төгрөг суулгаж багш нарт урамшуулал олгохоор, төсөв тодотгосон. Тэгвэл өнөөдөр багш нар энэ ондоо ажил хаяхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаар тус хорооныхон  “2017 онд багш нарын цалинг 50 хувиар нэмүүлэх шаардлага тавьсан. ОУВС-тай хатуу гэрээ хийсэн тул үндсэн цалинг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй гэсэн. Тиймээс бид энэ мөнгөн дүнтэй дүйцэхүйц урамшуулал олгохыг шаардсан. Энэ шаардлагын үндсэн дээр Засгийн газраас төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг өгөх шийдвэр гарсан. Мөн багш нарын үр дүнгийн урамшуулал 45 хувь 216 мянган төгрөг энэ сараас эхлэн багш нарын гар дээр очихоор боллоо. Энэ нь бидний тавьсан шаардлагын үр дүн. 516 мянган  төгрөг багш нарын цалин дээр нэмэгдэж орох тул бид энэ онд ажил хаялт зарлахгүй. Харин 2018 оны төсөв дээр бидний цалинг нэмэгдүүлэхийг дахин ярилцах болно” хэмээн мэдэгдсэн байна. 

 

П.ГОО

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button