ОУВС-ийн Ази Номхон далайн бүсийн олон улсын хуралд оролцлоо

Монголбанк, Монгол Улсын Засгийн газрын тѳлѳѳлѳл энэ сарын 8-9-ний ѳдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан ОУВС-гийн Ази Номхон далайн бүсийн оффисийн 20 жилийн ойд зориулсан олон улсын хуралд оролцлоо. Энэхүү нэгж нь Азийн бүс нутаг дахь ОУВС-гийн гол гүүр бѳгѳѳд судалгаа шинжилгээ, хамтын ажиллагаа болон сургалт хѳгжлийн ажлыг зохион байгуулдаг юм.

Тус үйл ажиллагаанд Азийн орнуудын тѳв банк болон сангийн яамны удирдлагууд, эрдэмтэн судлаачид цугларан бүс нутгийн тогтвортой бѳгѳѳд хүртээмжтэй ѳсѳлт, цаашид тулгарч байгаа сорилтуудын талаар бүлэг хуралдаануудыг ѳрнүүллээ.

Ёслолын арга хэмжээний үеэр Монголбанкны Ерѳнхийлѳгч Н.Баяртсайхан мэндчилгээний үг хэлж, ойн дурсгалын зүйлийг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардад гардуулав.

Түүнчлэн, хуралд оролцсон тѳлѳѳлѳл Японы Сангийн яам, ОУВС болон Японы хамтын ажиллагааны агентлаг (Жайка)-ийн тѳлѳѳллүүдтэй албан уулзалтууд хийн, Монгол Улсын эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button