“Зоонозын халдвар, хүнсний аюулгүй байдлын хяналт” хэлэлцүүлэг болно

“Нэг эрүүл мэнд, Зоонозын халдвар, хүнсний аюулгүй байдлын хяналт-тулгамдсан асуудал” үндэсний хэлэлцүүлэг энэ сарын 13-нд буюу маргааш болно. Хэлэлцүүлгээр Монгол Улсын хүн, малын шинэ ба сэргэж буй зоонозын халдварт өвчин, ялангуяа анзаарагддаггүй болон сэргэж буй халдварт өвчин, нянгийн тэсвэржилтийн өнөөгийн байдал хүнсний аюулгүй байдалд үзүүлж болзошгүй эрсдэлийг үнэлэх юм байна.

Мөн энэ асуудалд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, бодлого чиглэлийн түвшинд үнэлгээ өгч шийдвэр гаргагчдад зөвлөмж хүргүүлэх юм. 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button