​Хотын даргад шаардлага хүргүүллээ

"Бүрэн цутгамал" ХХК-ын захирал Б.Батдэлгэр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалахын тулд өлсгөлөн зарласан. Энэ асуудал "Бүрэн цутгамал" ХХК, “Сант” сургуулийн хоорондох ажил гүйцэтгэлийн гэрээнээс үүдэлтэй боловч  Төрийн дунд шатны албан хаагчид буюу нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын хэлтсийн дарга Эрдэнэтуяа тэргүүтэй төрийн албан хаагчид Монгол Улсын хууль дүрмүүдийг удаа дарааллан зөрчиж байгаагаас тэрбээр өлсгөлөн зарласан юм. 

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос хотын дарга С.Батболдод шаардлага хүргүүлсэн байна. 

Шаардлагад иргэн Б.Батдэлгэр нь "өөрийн эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж нойтон өлсгөлөн зарлаж байх үед ЧД-ийн засаг дарга хууль бус захирамж гарган, өлсгөлөнг хүчээр зогсоож, тус дүүргийн эмнэлэгт албадан эмчлүүлэхээр хэвтүүлсэнд гомдолтой" дурджээ.

\

\

П.ГОО
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button