Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар  8-13 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button