Монголын сурагчдын холбоо хэвлэлийн хурал зарлалаа

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт: “Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Хаана: Астропарк, Танхим

10:00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай, "Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл" дэд хөтөлбөр батлах тухай зэрэг  асуудлуудыг хэлэлцэнэ.

11:00 цагт: Багш нарын хугацаагүй ажил хаялттай холбогдуулан Монголын Сурагчдын Холбоо, Монголын Эцэг эхчүүдийн холбоо хамтран  Монголын Залуучуудын Холбооны 104 тоотод хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:00 цагт: Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр боловсруулсан “Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ – туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” сэдэвт судалгааг танилцуулах арга хэмжээ Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулагдана.

"Тогтвортой хөгжил-Статистик" үндэсний анхдугаар чуулган өнөөдөр төрийн ордонд үргэлжилнэ. Холбоо барих: 96764547

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button