Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт болно

Хөрөнгийн Бирж "Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох" ээлжит сургалтаа энэ сарын 27-нд эхлэх юм байна.

Тус  сургалтаар хөрөнгийн зах зээл, биржийн үйл ажиллагаа, үнэт цаасны арилжаа, хувьцааны ач холбогдол, өгөөж ба эрсдэл, бондын талаар үндсэн ойлголт, ач холбогдол, эрсдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. 

Улмаар  IPO-Үнэт цаас олон нийтэд санал болгох үйл ажиллагаа, Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа, Арилжааны сэтгэл зүй, Багц бүрдүүлэлт, Олон улсын арилжааны үндсэн ойлголт, арилжаанд хэрхэн оролцох талаар мэргэжилтнүүд зөвлөгөө өгөх юм. 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button