Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит тэмцээн болно

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон улсын тэмцээн энэ сарын 22-26-ны өдрүүдэд Дорнод аймагт болно. Түүний хувьд аймаг орон нутагтаа төдийгүй Монгол Улсад боксын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан нэгэн. Тухайлбал, түүний шавь Д.Отгондалай “Рио-2016” зуны олимпоос хүрэл медаль хүртэж байсан юм.

Хоёр жил тутамд зохиодог тус тэмцээнд хүчээ сорихоор Эрдэнэт, Булган, Улаанбаатар  хойд хөршөөс Ага, Чита, Борзъя, урд хөршөөс Хайлаарын гээд 10 гаруй багийн тамирчид мэдүүлгээ өгөөд байгаа аж. Боксчид өсвөрийн эрэгтэй 49-60 кг, эмэгтэй 54 кг, залуучуудын 60 кг, насанд хүрэгчдийн 51 кг, 60 кг, 69 кг, эрэгтэй 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг-ын жинд өрсөлдөх юм байна.

Б.Орхон

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button