УИХ-ын гишүүн Л.Болдоос болж хоёр хүн цаазлуулсан гэв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайдыг томилох, чөлөөлөх болон дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр ширүүхэн маргаан дэгдлээ. 

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдад  Б.Хурцыг нэр дэвшүүлсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд “Нэр дэвшигч өмнөх албан хашиж байхдаа намайг шалгуулсан. Батлан хамгаалахын сайд байхад шалгуулж, манай хоёр хүн нас барсан” гэхэд Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц “Л.Болд гишүүн та Батлан хамгаалахын сайд байхдаа  хойд Солонгост зэвсэг зарах гээд 300 мянган ам.доллар авсан. Сая зургадугаар сарын 12-нд прокурорын бичиг нь ирсэн. Танаас болж хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан. Танаас болж хоёр хүн ял авсан”гэлээ

Үүний хариуд УИХ-ын гишүүн Л.Болд “Гүтгэж байна. Хүний нэр төрд халдаж байгаагийн төлөө хуулийн байгууллагаар явна шүү” гэсэн юм. 

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button