АГААРЫН ЧАНАР: Баянхошуу орчимд маш их бохирдолтой байна

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаагийн 11 нь автомат станц бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж буй.

Тэгвэл агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 08.30 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаарын чанарын индекс маш их бохирдолтой буюу 675-д хүрчээ.

Харин Толгойт орчимд 07.30 цагийн байдлаар их бохирдолтой байгаа бол 100 айл орчимд дунд зэргийн бохирдолтой байгаа аж.

\

Агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой үед урт хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг байна. Харин 401-500-ын хооронд буюу их бохирдолтой үед удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илэрдэг аж.

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button