Төрөөс мөнгөний талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс 2018 онд мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийг баталлаа. Ирэх оны мөнгөний бодлогыг эдийн засгийн ирээдүйн хөгжилд чиглүүлж байгаагаараа онцлогтой юм. 

 Үүний дараа чуулганаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцсэн юм. Хуралдаанаар Д.Оюунхорол гишүүний гаргасан нууцаар санал хураалгах горимын саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Л.Болд, Д.Оюунхорол, О.Баасанхүү нарын таван гишүүнийг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар болсон юм. 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button