Зөвшөөрөлгүйгээр олимпиад зохион байгуулсан “Номч” сургуулийг торгожээ

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс төрийн бус өмчийн “Номч” ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Тус сургууль нь “Стандарт 1” математикийн олимпиад зохион байгуулж, оролцогч бүрээс мандатны үнэ 5000 төгрөгийн хураамж авч БСШУС-ын сайдын тушаал, Боловсролын тухай хуулийг зөрчсөн байна.

Илэрсэн зөрчил дутагдалд үндэслэн мэргэжлийн хяналтын хэлтсээс торгуулийн арга хэмжээ тооцон, албан даалгавар өгчээ.

Б.Орхон
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button