Орон сууцанд цэвэршүүлсэн ус савлаж байжээ

Мэргэжлийн хяналтын байцаагчид орон сууцны байранд ус савлан худалдаж байсан зөрчлийг таслан зогсоожээ.

Тодруулбал, иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийтийн орон сууцны байранд ус савлаж “Хусхан” нэрээр цэвэр ус худалдаанд нийлүүлж байсныг илрүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээнд хамруулсан байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, Баянгол дүүргийн прокурорын газрын 01 тоот актаар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

\

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button