Хар тамхи, мансууруулах бодис хадгалсан хэргийг шийдвэрлэжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгээс Ч нь 2017 оны 06 дугаар сарын 28-29-ний хооронд тус сумын  "Бүрэг эрэг” зочид буудалд "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, улмаар хамт байсан Ж, Б, М, Б нарт өгсөн гэх хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган хэргийг прокурорт шилжүүлжээ.

Дээрх хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас хянаж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс Ч-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хууль бусаар хадгалсан бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Ч-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн байна.

 

П.ГОО
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button